Jump to content

Боловсруулсан мах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боловсруулсан мах гэж аливаа түүхий ба болгосон махан хүнсийг амтыг нь сайжруулах эсвэл хадгалах хугацааг нь уртасгахын тулд өөрчлөн боловсруулсныг хэлнэ. Хамгийн үндсэн боловсруулалтын арга нь давслах, хатаах, даршлах, утах болно. Боловсруулсан мах нь голдуу гахайн мах эсвэл үхрийн мах байдаг мөн заримдаа бусад төрлийн мах ба дайвар зүйлсийг хольдог. Боловсруулсан махан бүтээгдэхүүнд хиам, лаазалсан нөөш, ууталсан нөөш, борц, утсан мах гэх мэт орно. Хүмүүс эртнээс махыг болгоод эсвэл давслахад хадгалах хугацааг нь уртасгаж болдгийг мэджээ. Монголчууд хэдэн мянган жилийн турш махыг хатааж борцолж хэрэглэдэг хүнсний технологийг эзэмшсэн. Мөн эртний Египетүүд махыг давсалж наранд хатаадаг байсан археологийн баримт олджээ.

Хүнсний аюулгүй байдал

[засварлах | кодоор засварлах]

2015 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хангалттай баримт судалгааны үндсэн дээр боловсруулсан махан хүнсийг 1-р Группээр ангилж, гэдэсний хорт хавдар үүсгэдгийг тогтоосон. Мөн 2016 онд Америкийн Хавдарын Судалгааны Хүрээлэнгээс боловсруулсан мах гэдэсний хорт хавдрын эрсдэлийг ихэсгэдгийг тогтоожээ. Үүнд нитритийн давс (E250) нь гол өвчин үүсгэгч болдог.